Stocks to Watch

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад дараах сул орон тоо байна

НийтэлсэнЪ. Ган-Эрдэнэ
942 хүн уншсан3 мин унших
Лужан амьтны хүрээлэн

Нийтлэгдсэн:

Шинэчлэгдсэн:

Хураангуй хэлбэрийг унших уу?

Хураангуй

Аргентины хаагдсан амьтны хүрээлэнд хоригдож байсан 30 арслан, барыг Өмнөд Африк, АНУ-ын дархан цаазат газруудад тээвэрлэн зөөх ажиллагаа Баасан гарагт эхэлжээ.

Нийслэл Буэнос-Айрес хотоос баруун хойд зүгт 70 км зайд оршдог Лужан амьтны хүрээлэнд хоригдож байсан эдгээр амьтдын хувь заяа олон жилийн турш тодорхойгүй байсан юм.

Тэдгээрийн тээвэрлэлтийг зохион байгуулж буй “Four Paws” байгууллага үүнийг энэ төрлийн хамгийн том нүүлгэн шилжүүлэх ажиллагаа гэж үзэж байна.

Есөн бар, зургаан арсланг тусгай хайрцагт оруулж, онгоцоор тээвэрлэсний дараа Өмнөд Африкийн 60 га газар эзэлдэг Лайонсрокийн дархан цаазат газарт хүргэх юм байна. Тэнд одоо мийн овгийн 80 гаруй араатан амьдардаг.

Тээвэрлэлтийн хайрцаг

Үлдсэн найман бар, долоон арсланг Денвер хотоос зүүн хойд зүгт оршдог АНУ-ын Колорадо мужийн Зэрлэг Амьтдын Дархан Цаазат газарт хүргэх ажээ.

“Four Paws” байгууллагын ажилтнууд арслан, баруудыг өөрөө хайрцагт орж сургахад нэлээд хугацаа зарцуулжээ. Гэхдээ заримд нь тайвшруулах эм хэрэглэхээс өөр аргагүй болсон байна.

Баасан гарагт ийм аргаар унтуулсан хоёр барыг ажилтнууд гараар өргөн хайрцагт нь оруулжээ.

“Миний бие, амь биеийг хайрлахгүй ард түмний эрх чөлөөг мандуулах үйл хэрэгт оролцон зүтгэхээр шийдвэрлэсэн”

- Д. Сүхбаатар

Аргентины эрх баригчид хүмүүсийн аюулгүй байдал, амьтны сайн сайхны төлөө гэсэн үндэслэлээр Лужан амьтны хүрээлэнг 2020 онд хаах шийдвэр гаргаж байв.

Хүрээлэн хаагдах үед 200 орчим арслан, бар байсан ч 2023 онд “Four Paw” байгууллагын мэргэжилтнүүдийг шийдэл олохоор очих үед ердөө 112 үлдсэн байжээ.

Хоёр жилийн дараа тэднийг ажлаа явуулах зөвшөөрөл авахад үлдсэн арслан, барын тоо 62 болсон байв.

Тухайн үед үлдсэн амьтад хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй жингийн илүүдэл, булчингийн алдагдал, мөн шим тэжээлийн дутагдлын улмаас арай ядан хөл дээрээ зогсож байжээ.

Хураангуй

Тухайн үед үлдсэн амьтад хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй жингийн илүүдэл, булчингийн алдагдал, мөн шим тэжээлийн дутагдлын улмаас арай ядан хөл дээрээ зогсож байжээ. Тухайн үед үлдсэн амьтад хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй жингийн илүүдэл, булчингийн алдагдал, мөн шим тэжээлийн дутагдлын улмаас арай ядан хөл дээрээ зогсож байжээ.

Имэйл Facebook Twitter

Холбоотой нийтлэлүүд